Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон билээ. Тодруулбал, шүүгдэгч Төгсбаярын өмгөөлөгчийн ар гэрт гачигдал гарсан учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Тэгвэл тус шүүх хурал энэ сарын 20 нд болохоор төлөвлөгджээ. Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Сэтгэгдэл (1)