Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиож, бүх нийтээрээ амарсан. Гэвч баяраа хэтрүүлэн эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Учир нь тэд бааранд танхайрч улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж танхайрчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд “....” караоке бааранд согтуу хүн танхайраад байна” гэсэн мэдээллийг авч шалгахад БЗД-9 хороонд суух А /эм.34н/, БЗД-19 хороонд суух Б /эм.41н/ нар согтуурсан үедээ тус баарны дэлгэцийг хагалж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед халдаж дүрэмт хувцасыг урж танхайрсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.
Сэтгэгдэл (1)