Монголын тэшүүрийн холбооноос өнгөрөгч нэгдүгээр сард насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, өндөр амжилт гаргасан таван тамирчныг допингийн шинжилгээнд хамруулжээ.
Гэвч Тэрбээр "Алдар" спорт хорооны тамирчин Г.Ууганбаатараас хориотой бодис илэрснийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институын Допингийн хяналтын лабораториас ирүүлсэн байна.
Түүний шинжилгээнээс Meldonium32,6 µg/ml илэрсэн бөгөөд тамирчин допингийн шинжилгээний Б сорьцыг шинжүүлэх хүсэлтээ өгөхөөс татгалзжээ.
Б.Ууганбаатар 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 1500 м, 5000 метр болон дөрвөн зайн нийлбэр дүнгээр түрүүлсэн юм. Тэрбээр "Алдар" спорт хорооны тамирчин бөгөөд дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг аж.