Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 3 дугаар сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, дэд сайд Л.Бямбасүрэн нараар ахлуулсан холбогдох албаны хүмүүс ЭХЭМҮТ, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрууд болон “Гурван гал” эмнэлэгт ажиллажээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын төрдөө иргэн нэмж, гэртээ бүл нэмсэн эхчүүдэд болон салбарынхаа нийт ажилтан албан хаагчиддаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол Улсад 161 эх амаржсанаас 68 нь орон нутагт төрсөн бол Улаанбаатар хотод 93 хүүхэд мэндэлсэн байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.