Өмнөговь аймагт өвлийн аялал жуулчлалыг дэмждэг уламжлалт тэмээний баярын арга хэмжээнд дэлхийн 10 орноос жуулчид ирж оролцжээ.
Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүдэлчдийн өвөл” арга хэмжээний хүрээн дэх “Тэмээний баяр- Өвлийн наадам”-ыг “Түмэн Тэмээ-Тэмээн аялалын холбоо”-ноос Өмнөговь аймгийн Булган суманд ийнхүү 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан байна.
Энэхүү арга хэмжээ нь дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, хамгаалах, аялал жуулчлалаас ард иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдгаараа онцлог бөгөөд тус наадмыг монголын аялал жуулчлалын салбар дахь хамгийн том эвент болоод байна гэж зохион байгуулагчид хэллээ.
Уг арга хэмжээнд Австрали, Франц, Герман, Солонгос, Япон, Англи зэрэг орны 80 гаруй жуулчин, дотоодын 1500 иргэн сонирхсон байна.
Сэтгэгдэл (2)