Монголын тэшүүрийн холбооноос насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан таван тамирчныг допингийн шинжилгээнд хамруулахад "Алдар" спорт хорооны тамирчин Г.Ууганбаатараас хориотой бодис илэрсэн билээ.
Түүнийг допинг хэрэглэсэн болохыг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институын Допингийн хяналтын лабораториас ирүүлсэн. Тодруулбал түүний шинжилгээнээс Meldonium32,6 µg/ml илэрсэн бөгөөд тамирчин допингийн шинжилгээний Б сорьцыг шинжүүлэх хүсэлтээ өгөхөөс татгалзсан юм.
Тэгвэл Монголын тэшүүрийн холбоо Г.Ууганбаатарын тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасчээ. Мөн шинжилгээний үеэр гаргасан амжилтыг хүчингүйд тооцож, дараагийн тамирчинд амжилтыг нь олгохоор болсон байна. Г.Ууганбаатар нь тэмцээн болохоос 14 хоногийн өмнө хоёр ширхэг зүрхний эм уусан нь түүнийг допингийн шалгалтад бүдэргэсэн байна.