Засгийн газрын шийдвэрийн дагуу гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөөд байгаа. Энэ дагуу 110 мянган хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдаад байгаа юм. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл хэрэгжих шөнийн тарифыг тэглэх хугацааг 10 хоногоор сунгасан байна. Тодруулбал, техникийн өөрчлөлтөөс болж хөнгөлөлт 10 хоног хоцорч эхэлсэн учраас дөрөвдүгээр сарын 11 хүртэл сунгахаар болсон байна.