ХААХҮЯ-наас нийт 13 аймгийн 54 сум зудын, 16 аймгийн 74 сум зудархуу байдалтай байгаа талаар мэдээлсэн.
Тэгвэл НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сангаас Монгол Улсад өвөлжилт хүндэрсэн аймгуудын эмзэг бүлгийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэж эхний ээлжинд бэлэн мөнгөний буцалтгүй тусламжийг малчин өрхүүдэд өмнө нь олгосон юм.
Харин тусламжийн хоёр дахь хэсэгт малын өвчин, хорогдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор малын тэжээл, мал эмнэлгийн анхны тусламжийн багцыг өгөхөөр болжээ. Тэгвэл энэхүү тусламжийг өвөлжилт хүндэрсэн 13 аймагт энэ сарын 13-нд хүргэж өгөх гэнэ. Мөн Төв аймгийн Эрдэнэсант сумын малчдад хүмүүнлэгийн тусламж олгох юм байна.