Энэ сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт Хангайн бүсийн хурдан морины уралдаан болно. Түүнтэй холбогдуулан тус аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас уяачдад зориулан зөвлөмж гаргасан байна. Тус зөвлөмжид уралдаанд даатгагдсан, стандартын хувцас хэрэглэлтэй, 10-аас дээш насны хүүхэд хурдан морь унах шаардлагатай гэж онцолсон байна.
Хэрвээ зөвлөмжид дурдсан шаардлагыг биелүүлээгүй бол уралдаанд оролцуулахгүй аж. Тус аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газраас уралдааны бүртгэл, морины гараан дээр хяналт тавьж, хүүхдийг эрсдлээс хамгаалахад анхааран ажиллах юм байна.
Сэтгэгдэл (1)