Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно.
Барилдааныг Өмнөговь аймгийн ЗДТГ, ИТХ, МҮБХ, Өмнөговь аймгийн Ажнай бөхийн дэвжээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд түрүү бөхийг таван сая, үзүүрлэсэн бөхийг гурван сая төгрөгөөр байлах юм байна.