Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нар хордлогын улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, нүүрсний тээвэрлэлт хийдэг Хятад эзэнтэй, “Монфорт” компанийн зургаан жолооч “Эрдэнэс тавантолгой”-гоос 90 км-т байрлах цайны газар хооллоод, мөн согтууруулах ундаа хэрэглээд цааш хөдөлжээ.
Гэвч Цагаан хад орчимд гурван хүн нас барж, хоёр хүн яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Биеийн байдал нь хүнд байгаа аж.
Урьдчилсан байдлаар хоол, архины хавсарсан хордлого гэх оношийг тавьжээ. Дээрх хэрэг явдалтай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын болон цагдаа өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж эхэлжээ.