Сүхбаатар дүүрэг байрлах Саруул захад гал гарчээ. Урьд шөнө буюу бямбаас ням гарагт шилжих шөнө гал гарсан бөгөөд нийслэлийн Онцгой байдлын шуурхай албаны гал сөнөөгчид галыг цаг алдалгүй унтраасан байна. Гал тус захын хоёрдугаар давхарт гарч, гэр ахуй, бичиг хэрэг зарж байсан лангуунууд өртжээ. Одоогоор шалтгаан, хохирлыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй байна.
Сэтгэгдэл (1)