Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах “Саруул” худалдааны төвд гал гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл урьдчилсан байдлаар тус худалдааны төвийн хоёрдугаар давхарт лангуу түрээслэж байсан түрээслэгч нарын 300 орчим сая төгрөгийн бараа материал шатсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал галд тус төвийн хоёр давхарт түрээслэгч СБД-3 хороонд суух Б /эм.48н/-гийн бэлэг дурсгалын бараа, “Акиа” брендийн 200 сая төгрөгний гэр ахуйн бараа, түрээслэгч БГД-3 хороонд суух Ч /эм.28н/-ийн бичиг хэрэг, бэлэг дурсгал, хүүхдийн тоглоомын 50 сая төгрөгний, түрээслэгч БГД-1 хороонд суух Т /эр.44н/-ын 20 сая төгрөгний гэр ахуйн бараа шатжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж аж.