Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд газар хөдлөлт болсон талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн мэдээллээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 13-ны өдрийн 05:41:06 цагт тус сумын төвөөс зүүн зүгт 27 км-т /өргөрөг 47.84 уртраг 91.06/ 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргаас энэ талаар тодруулахад "тус сумын Хар-Уул багийн “Хар-Уул” гэдэг газар иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй" гэлээ.