Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хийсэн шалгалт дуусжээ.
Шалгалтыг Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн дөрөвдэх заалтыг үндэслэн энэ оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс 22-ны хооронд хийжээ. Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 12 мэргэжилтэн, улсын байцаагч нар үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд хийжээ. Шалгалтын дүнг ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэх аж.