Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Шархадны “Эмнэлгийн” гудамжинд оршин суух айлын хашаанаас бариатай байсан таван ханатай гэрийг нь хулгайлсан байна. 51 настай П гэх эмэгтэйн гэрийг тус хороонд суудаг Г гэгч залуу өөр нэг хүний хамт хулгайлж байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн үйлдэл дээр саатуулжээ.
Мөн Сансрын аюулгүйн тойрог орчимд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийнхан энэ сарын 11-ний 03.00 цагийн үед “Ланд Круйзер-80” маркийн автомашиныг шалгахад нэг эр согтуугаар жолоодож явжээ. Бичиг баримт нь өөрийнх нь биш байж. Машины эзэн нь Баянгол дүүргийн иргэн Д гэдэг хүн байсан бөгөөд тэр шөнө хулгайд алдсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нутгаас “Тоёота Приус-20” хулгайд алдагдсаныг, “Нарантуул” захын орон нутгийн машины зогсоолд байсан Дархан-Уул аймгийн харьяат Ө-гийн “Исүзү” маркийн машинаас нэг шуудайтай 20 хос гутал хулгайлсан хэргийг шуурхай илрүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)