Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
Тодруулбал, орон сууцны вакум цонхыг түлхэн орж LCD, LED зурагт хулгайлдаг 18 настай О /эрхэлсэн тодорхой ажилгүй/, түүнд тээврийн хэрэгслээр үйлчилж, хамт хулгайн гэмт хэрэг үйлддэг 21 настай Б /оюутан/ нарыг үйлдэл дээр нь барьсан байна. Сэжигтэн Б, О нар нь энэ сарын 12-наас 13-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны нэгдүгээр давхрын айлын цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлахаар завдаж байхад нь цагдаагийн алба хаагчид баривчилсан байна.
Орон сууцны вакум цонхыг түлхэн орж LCD, LED зурагт хулгайлдаг 18 настай О /эрхэлсэн тодорхой ажилгүй/, түүнд тээврийн хэрэгслээр үйлчилж, хамт хулгайн гэмт хэрэг үйлддэг 21 настай Б /оюутан/ нарыг үйлдэл дээр нь барьсан байна. Сэжигтнүүд “Тэр айлын цонх бага зэрэг нээлттэй гэмээр түлхээд ороход боломжтой харагдсан. Бид тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор орчихсон. Айлаас хулгайлсан зурагтаа иргэдэд зардаг, хэрэв авахгүй бол барьцаалан зээлдүүлэх газарт тавьдаг” гэж мэдүүлжээ.
Иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байх, эд зүйлсээ “урт гартнууд”-аас хамгаалахын тулд өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах, цонх, хаалганы бэхэлгээ, хамгаалалтаа сайжруулах, гэр, орноо эзэнгүй орхисон тохиолдолд хөршүүд, хамаатан садандаа мэдэгдэх, эд зүйлээ хулгайд алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандахыг анхааруулж байна.