Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 4.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалт, захиргааны журмын эсрэг, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт хэргийн үзүүлэлтэд гол төлөв нөлөөлжээ.
Мөн он гараад 14.1 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 1397 хүн баривчлагдсан байна. Өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 1208-аар, баривчлагдсан хүн 501-ээр өссөн үзүүлэлт гаржээ.
Мөнгөний нийлүүлэлт энэ оны хоёрдугаар сарын эцэст 12.3 их наяд төгрөг болж өмнөх сараасаа 380 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэсээ 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.1 их наяд төгрөг болсон нь өмнөх оноос 61.5 тэрбум, өмнөх сараас 106 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ.