Дорноговь аймагт дүү нь ахыгаа зодож хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Замын-Үүд сумын 2-р багт суух оршин суух 44 настай эрэгтэй Т-г түүний дүү болох 33 настай эрэгтэй Т зодож амь насыг нь бүрэлгэжээ. Ахыгаа хөнөөсөн гэх Т нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат бөгөөд ажил хийх нэрээр Замын-Үүдэд очжээ. Улмаар ахтайгаа маргалдаж аминд нь хүрсэн хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.