Энэ сарын долоонд Засгийн газар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан билээ.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон хүнийг сайн дурын болон албадан эмчлэх нэгдсэн тогтолцоо бий болох юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн яамнаас энэ талаар мэдээлэл өгөхөөр болжээ. Тус яам 11 цагт ГХУСАЗЗ, ЦЕГ-аас хамтран хэвлэлийн бага хурал хийх аж.