Нийслэлийн прокурорын газраас зарим хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал 2015 онд Украйны таван иргэн Баян-Өлгий аймгийн нутагт дэвсгэрт 128 сая төгрөгийн үнэлгээтэй найман ширхэг шонхор шувууг Монгол улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан гэх эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт хоёр иргэнийг харгисаар хөнөөсөн БНХАУ-ын иргэн, Монгол улсад сэлбэгээр оруулж татвар төлөхөөс зайлсхийсэн тээврийн хэрэгслүүдэд улсын дугаар олгож, бусдаад хээл хахууль авсан хэргийг холбогчдод яллах дүгнэлт үйлдсэн байна.