Төрийн албан хаагчид тэр дундаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид бичиг үсгийн боловсрол хэр вэ гэдгийг НЗДТГ-ын дарга М.Отгонбаярын алдаатай албан бичиг харууллаа.
Энэ сарын 18-нд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан ээлжит жагсаалаа зохион байгуулахаар хүсэлтээ илгээжээ. Өмнөх хоёр удаагийн жагсаалын үеэр холбогдох шаардлагуудыг Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад хүргүүлсэн ч тодорхой хариуг одоо болтол өгөөгүй тул урин дулаан цагтай хамт утааны асуудлыг ирэх өвөл хүртэл мартуулахгүйн тулд Цэргийн баярын өдөр жагсахаар зөвшөөрөл хүсэхэд төрийн ёслолтой давхцана хэмээн татгалзсан байна.
Гэвч НЗДТГ-ын дарга М.Отгонбаярын гарын үсэгтэй албан бичиг үг үсгийн нэлээд олон алдаатай байгааг иргэд шүүмжилсээр байна. Тодруулбал уг албан бичигт “2016 оны, давцаж, боложгүй” гэж бичжээ.
Сэтгэгдэл (67)