Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэн, тэдгээрийг уригч хувь хүн, албан байгууллагуудад зориулсан санамж гаргасан байна. Уг санамждаа “Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнийг тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын долоо өдрийн дотор урьж ирүүлсэн хувь хүн, албан байгууллага гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ” гэжээ.
Сэтгэгдэл (1)