Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрмийн хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ. Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Энэр” төвийн гадна шөнийн 03 цагт иргэн Т-г явж байх үед Чингэлтэй дүүрэгт оршин суух А нь нүүрэнд нь цохиж хэтэвчинд байсан мөнгийг бусадтай бүлэглэн дээрэмдсэн байна. Хэргийг тус хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.