Говьсүмбэр аймагт өчигдөр хоёр хүүхэд гэртэйгээ хамт шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сүмбэр сумын нутагт хашаанд гэр шатаж тус сумын харьяат Д /эм.6н/, А /эр.4н/ нар гэртээ шатаж нас баржээ.
Мөн түүнчлэн СБД-20-р хороо “Хадатын ... тоотод гал гарч хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг авч шалгахад тус хороонд оршин суух Ш /эм.47н/ 4 ханатай гэртэйгээ шатаж нас барсан хэргийг шалгаж байна.
Тиймээс гэртээ бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр орхиж хол газар явахгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)