Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбар зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэнг Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнээр улируулан ажиллуулахаар нэр дэвшүүлжээ.
Мөн Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Д.Ганзориг нарыг сонгосон байна. Хуралдаанаас олонхийн санал авсан Д.Мөнхтуяа Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбар зөвлөлийн тэргүүнээр ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл (1)