Утааны эсрэг ээж аавуудад маргааш жагсана. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Утааны эсрэг ээж аавуудад Цэргийн баяраар буюу энэ сарын 18-ны өдөр 12.30 цагаас Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт цуглаан хийхийг нь зөвшөөрчээ.
Анх Төрийн ёслолын ажиллагаатай давхцаж байна гэсэн шалтгаанаар цуглааныг нь бүртгэхээс татгалзсан хариу өгсөн ч дахин хүсэлт гаргаж ийнхүү зөвшөөрөл авсан юм.