Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Харин маргааш буюу энэ сар 19-ны 15.00 цагт Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой 256 залуу бөхийн уламжлалт барилдаан болох аж. Мөн түүний дараа буюу энэ сарын 26-нд улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болохоор болжээ.