НӨАТ-ын урамшууллын 2017 оны хоёр дахь удаагийн сугалааны тохирлын азтанг өнөөдөр 19.35 цагт тодруулах гэж байна.
Азтанг тодруулах тохирлыг “Боловсрол” телевизээр орон даяар шууд цацагдах юм. Иргэд 2017 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлж сугалаанд оролцоно.
Баримтууд нь гуравдугаар сарын 18-ний 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой юм.