Хаврын тэргүүн Хар бар сар
Дөрвөн ногоон мэнгэтэй Улаан морь өдөр
Аргын тооллын: 2017.3.20, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.55-19.04
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, ус гатлах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн.
Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.