Засгийн газрын XI байранд буюу Сонгуулийн ерөнхий хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар байрладаг барилгад дөнгөж сая гал гарчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар анги шуурхай ажиллан, галын тархалтыг зогсоосон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар гал гарч, барилгын хоёр давхраас их хэмжээний утаа гарч эхэлсэнтэй холбогдуулан дотор байсан ажилчдыг бүгдийг нь гаргаад байгаа аж.
Гал гарсан шалтгааны талаар бид эргэн мэдээлэх болно.