Уржигдар шөнө буюу /2017.03.19/ өдрөөс 20-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тооройд анхны бороо оржээ. Мөн өчигдөр /2017.03.20/ 11:00 цагийн байдлаар Баянхонгорын Хориулт, Баян-Өлгий аймагт анхны бороо орсон байна. Гэхдээ Ус цаг уурын хүрээлэнгээс ихээхэн хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна. Тодруулбал энэ сарын 21-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-23-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсч, зоригч, тээвэрчдэд болон малын бэлчээрлэлтэнд хүндрэл учируулж, болзошгүй байгааг онцгойлон анхааруулж байна.