зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо

2017-3-21
0
ЖИРГЭХ

Шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагаа, шүүхийн гал тогоог хариуцдаг тамгын газрын дарга нар энэ сарын 16, 17-ны өдөр Дорноговь аймаг дахь шүүхэд "Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалтад оролцлоо.

Гал түймэр, үймээн самуун дэгдэж, шүүгдэгчийг хуяглан хүргэхэд эрсдэл гарч, шүүх танхимд хэргийн оролцогчид бусдын амь насанд заналхийлбэл хэрхэн яаж ажиллах, ямар арга хэмжээ авахаа шүүхийн захиргааны ажилтнууд, цагдаагийн алба хаагчид, онцгойгийнхон, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид биечлэн үзүүлснээрээ энэ удаагийн сургалт онцлог байв. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, шүүхийн тамгын газраас боловсруулан тухайн нутаг дэвсгэрийнхээ Засаг дарга, Онцгой комиссын даргаар батлуулсан "Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд байгууллагууд, ажилтан нэг бүр ямар үүрэг гүйцэтгэхээ үзүүлэх сургалтаар тодорхой харуулсан юм.

Гамшгийн үед шүүхийн ажилтан бүр үүрэг хүлээнэ

Үзүүлэх сургалт Дорноговь аймаг дахь шүүхийн шүүх хуралдааны танхимын хэсэгт "гал” гарснаар эхэлсэн. Хамгийн түрүүнд шүүхийн холбоо, зарлан мэдээллийн ажилтан түгшүүрийг дохио дуугаргаж, Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн утсанд дуудлага өглөө. Барилгын 1, 2 дугаар давхар тэр чигтээ утаатай болов. Шүүхийн ажилтнууд өөр өөрсдийн хариуцсан хэргийн материал, эд мөрийн баримт, серверийг авч аврах хаалгаар гарцгаасан юм. Гамшиг, ослын үед ажилтан нэг бүр үүрэг хүлээх ёстойг үүгээр харууллаа.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал унтраах удирдагч Онцгой байдлын ахмад Х.Отгонбат 1 дүгээр тасгийн бие бүрэлдэхүүн хамт ирэхэд шүүхийн бүртгэл мэдээллийн ажилтнуудын ирцийг танилцуулж, нөхцөл байдлын мэдээллийг өгөв. Ингэснээр аврагчид барилгад хэдэн хүн байгааг мэдэж, аврах эрэн хайх ажиллагаа тодорхой болж буй юм. Аврагчид "гал түймэр”-ийн тархалтыг зогсоож, барилгад эрэн хайх аврах үйл ажиллагаа зохион байгуулж байв. Энэ хооронд аврах гарцаар гарсан ажилтнууд эд мөрийн баримт, хэргийн материал, серверийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өглөө. Эд мөрийн баримт дотор химийн бодис байсныг онцгойгийнхон хүлээн авав.

“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо

"Гал”-д бүслэгдэн ухаан алдсан, гэмтсэн ажилтнуудыг аврагчид зөөвөрлөн гаргаж, түргэн тусламжийн эмч нар анхны тусламж үзүүлж байлаа. Барилга битүү утаатай байсан учраас аваарын гарцаар дээш гарсан хүмүүсийг аврах олс, торхон дамнуурга, тавцан, шуудан, карбин зэрэг аврах ажиллагааны багаж ашиглан буулгалаа.

Ослын үед цагдаагийн байгууллага шүүхийн онцгой бүсийг хамгаалалт авч, ойр орчмын замын хөдөлгөөнийг хаасан юм.

Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар, Онцгой байдлын газрын хамтарсан "Гамшиг ослын үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургалт энэ хүрээнд болсон юм.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг цагдаа нар ингэж хангана

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д "Шүүх болон түүний гадна орчинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гэнэтийн халдлага гарах, шүүгч, гэрч, хохирогчийн амь биед халдах, барьцаалах, шүүхийн байр руу дайрах, бүслэх, үйл ажиллагааг тасалдуулахыг оролдох, галдан шатаах, шүүхийн байрны орчимд замын хөдөлгөөн хаах зэрэг иргэд, байгууллагын зүгээс учруулж буй аливаа хууль бус үйлдлийн улмаас шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй, мөн үйл ажиллагаанд нь саад учруулсан буюу учруулахаар оролдсон онцгой нөхцөл үүссэн тохиолдолд учрах эрсдэл, аюулыг зайлуулах, түүний хохирлыг багасгах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шүүхийн байрыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авах” гэж цагдаагийн байгууллагын үүргийг заасан.

“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо

Дорноговь аймаг дахь шүүхийн байрны гадна олон нийтийг хамарсан "үймээн” гарсныг цагдаагийн алба хаагчид тарааснаар үзүүлэх сургалт үргэлжиллээ. Жагсагчид шүүхийн гадна эмх замбараагүй байдал үүсгэж, чулуу мод шидлэж байв. Дорноговь аймгийн цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг хүч нэмэгдүүлэн, тусгай хэрэгслээр хангагдсан алба хаагчид хамгаалалтад гарлаа. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн хамгаалалтад байгаа газар жагсаал, цуглаан хийхийг хориглосон тухай заалтыг цагдаагийн алба хаагч чанга яригчаар танилцуулж, жагсагчдыг тарахыг шаардаж байлаа. Бамбай, гав, бороохой зэрэг тусгай хэрэгслээр хангагдсан алба хаагчид жагсагчдыг түрж, ахлагчийг нь сугалан баривчилж байгаа нь үзүүлэх сургалтаас харагдана. Алба хаагчид жагсагчдыг "Цаашаа, цаашаа” гэж түлхсээр шүүхийн хашаанаас гаргаж байв.

 “Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо

"Үймээн”-ийг ахлагчдыг баривчилсан учраас жагсагчдын идэвх суларсан нь ажиглагдана. Түлхэгдэн шүүхийн хашаанаас гарсан жагсагчид аяндаа тарж одов. Цагдаагийн алба хаагчид энэ үед шүүхийн онцгой бүсийг хамгаалалтад авсан байлаа.

Үүний дараа яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааны үеийн аюулгүй байдлыг хэрхэн хангахаа Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба харуулсан юм.

Шүүх танхимд 4-5 цагдаа шаардлагатай

"Цагдаагийн байгууллага шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасан байдаг.

Шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогчид, хуралдааныг сонирхож байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн үйлдэл гаргавал цагдаагийн алба хаагчид хэрхэн ажиллахаа үзүүлэх сургалтаар харууллаа.

“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо

Цагдаагийн алба хаагч шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг тусгай багаж хэрэгслээр шалгасны дараа хэргийн оролцогчдыг нэг бүрчлэн шалгаж оруулж байв. Хамгаалалын офицер, цагдаа шүүх хуралдаанд оролцогчдод журам сахиулах зөвлөмж өгсөний дараа шүүх бүрэлдэхүүн орж ирэв. Шүүх хуралдааны явцад хохирогч шүүгдэгч рүү дайрч, ширээ сандлаа өшиглөхөд хамгаалалтын гурван цагдаагийн нэг нь өчих мэх хэрэглэж унагаад нөгөө хоёр нь танхимаас авч гарсан юм. Дараагийн үзүүлэх сургалтаар шүүхийн шийдвэр уншиж танилцуулж байтал хохирогч шүүгч рүү цаас шидэж шүүгчийн амь насанд заналхийлсэн үйлдэл гаргалаа. Энэ үед мөн л цагдаа нар хохирогчийг танхимаас авч гарсан юм.

Ийм эрсдэл гарсан үед шүүгч ширээнийхээ доогуур орох, бусдад заналхийлсэн этгээдийг шууд танхимаас гаргах зэрэг нэг тэргүүнд авах арга хэмжээг үзүүлэх сургалтаар харуулсан. Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд шүүгдэгч хумсаараа хоолойгоо зүсч амиа хорлохыг завдсан. Тэр үед дэг сахиулагч шүүгдэгчийг шууд танхимаас гаргаагүй, шүүгч шүүгдэгчийн яг дэргэдүүр явж гарсан зэрэг алдаа гарсныг Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан, аюулгүй байдал хариуцсан референт Б.Өлзий тамгын газрын дарга нарт сануулж байлаа.

Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 1-2 цагдаа дэг сахиулдаг. Цагдаагийн ерөнхий газрын Шүүхийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн орон тооны боломж ийм. Дэг сахиулагч цагдаа шүүгдэгчийн хажууд зогсдог. Тэгвэл хохирогч ч хэргийн оролцогчдын амь нас, эрүүл мэндэд халдах эрсдэл байгааг энэ үзүүлэх тоглолтоор харууллаа. Энэ тохиолдолд нэг дэг сахиулагч танхимд байсан бол оролцогчдын аюулгүй байдлыг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй.

Үзүүлэх сургалтаас шүүх танхим бүрт ослын дуудлага өгөх хонх, дэг сахиулагчдад аюулгүй байдлыг шалгах төхөөрөмж хэрэгтэй нь ажиглагдлаа. Мөн шүүх хуралдааны үеэр оролцогчдын аюулгүй байдлыг хангахын тулд 4-5 цагдаагийн алба хаагч шаардлагатай байгаа нь харагдсан. Харамсалтай нь шүүх хуралдаан бүрт хамгаалалтын цагдаа ажиллах орон тооны боломжгүй, аюулгүй байдлыг шалгах төхөөрөмж дутагдалтай байгааг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтох учирласан. Улаанбаатар хотын 8 шүүхийн 47 хуралдааны танхимд 26 офицер, цагдаа журам сахиулж байгаа нь орон тоо дутагдалтай байгаагийн илэрхийлэл гэдгийг тэрбээр ярилаа.

Үзүүлэх сургалтын төгсгөлд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар шүүхийн тамгын газрын дарга нар, Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, нэгжийн удирдлагуудтай ярилцлага хийсэн юм. Ингэхдээ АНУ-ын шүүхийн шүүх танхимд хэргийн оролцогчдын аюулгүй байдалд халдаж байгаа кейсүүдтэй танилцаж, туршлага судаллаа. Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй бэрхшээл, байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцсан юм. Шүүхийн тамгын газрын дарга нар энэ удаагийн сургалтын ач холбогдлыг өндөр үнэлж, шүүх бүрт ийм үзүүлэх сургалт хийх санал тавилаа. Үзүүлэх сургалтын дараа тамгын газрын дарга нар Дорноговь аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судлав. Мөн Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2016 оны тайланг сонссоноор сургалт өндөрлөлөө.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    13 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    1 цаг 14 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    1 цаг 29 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    1 цаг 36 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 4 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 44 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 56 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК