Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр 14.00 цагт шатсан автобусны талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон Тээврийн газраас мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, өнөөдөр Баянзүрх дүүргийн Сансарын тунель, Баянцээлийн автобусны буудлын орчимд нийтийн зорчигч тээврийн автобус шатсан юм.