Одоогоос яг 25 жилийн өмнө буюу 1992 онд НҮБ-ын Байгаль Орчин ба Хөгжлийн чуулга уулзалтад оролцогчид Олон улсын усны өдрийг тэмдэглэх санаачлага гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей зөвшөөрч, 1993 оны гуравдугаар сарын 22-ноос эхлэн жил бүрийн энэ өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй билээ.
Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн Дэлхийн усны өдрийг тэмдэглэж эхэлсэн юм.