Сүүлийн үед боом, цэцэг, галзуу гэх мэт малын өвчний гаралт ихэссэн. Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант баг, Бууцагаан сумын Баянбүрд багт малын “Боом” өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Мөн Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа баг, Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багт “Хонины цэцэг” өвчин, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ баг, Галт сумын Зүрх баг, Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур баг, Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багт “Галзуу” өвчин гарчээ. Одоогийн байдлаар дээрх газруудад ОБЕГ, Мал эмнэлэг, ариун цэврийн лаборториос ариутгалын ажил хийж байгаа аж.