Увс аймгийн ихэнх нутгаар цас ихээр орж, цасан шуурга шуурч, улсын болон орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж болзошгүй болжээ. Тиймээс тус аймгийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Улаангом сумаас Хар тэрмэс, Наранбулаг, Өлгий, Өмнөговь сум болон Ховд аймгийн чиглэлд зорчих автомашины хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хязгаарлажээ.