Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас гарсан приус маркын автомашин сураггүй алга болжээ. Тус автомашинд бага насны хоёр хүүхэд бүхий дөрвөн хүн зорчиж явсан аж.
Баянхонгор аймагт энэ сарын 21-нээс эхлэн үргэлжлэн орсон их цас өчигдрийн 11:00 цагийн байдлаар 36 см-н хэмжээнд хүрчээ. Үргэлжлэн орж байгаа их цасны улмаас Эрдэнэцогт, Шаргалжуут зэрэг зарим сумдын чиглэлд мал бэлчээрлэж чадахгүй, тээврийн хэрэгсэл явж болохгүй байгаа бол өнгөрсөн шөнө Гурванбулаг сумаас гарсан бага насны хоёр хүүхэд бүхий дөрвөн хүнтэй приус маркын автомашин сураггүй болсон, улсын чанартай замууд хаагдсан, сумдын замын хөдөлгөөн хязгаарлагдсан зэрэг нөхцөл байдал Баянхонгор аймагт үүсээд байгаа аж.