Завхан аймгийн Тэлмэн суманд нохой галзуурч 10 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, тус сумын нутаг Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн хоёр нохой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тухай дуудлага энэ сарын 14-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар иржээ. Өвлчилсөн нохойг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд энэ сарын 15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ. Галзуу илэрсэн газар нутагт хөрсний ариутгал халдваргүйтгэлийг хийгээд байна.