Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрыг шүүхэд өгсөн ТББ-ууд шүүхийн өмнө хүчин мөхөсдөх үү

2017-3-28
0
ЖИРГЭХ

Сар шинийн дараахан болдог хаврын морин уралдааныг олон нийт жил бүр эсэргүүцэж, тэмцдэг ч үүнийг өөрчлүүлж чадалгүй өнөөдрийг хүрээд буй. Моринд хайртай, монгол уламжлал гэх сайхан үгээр халхавч хийсэн хаврын морин уралдааны үеэр олон хүүхэд бэртэж, гэмтэх, тэр ч бүү хэл амь нас алдах нь олонтой тохиолддог.

 

 

Тиймээс ч олон нийт энэхүү уралдааныг эсэргүүцэж, дуу хоолойгоо нэгтгэх болсон. Харин энэ жил уг тэмцэл ширүүсч, шүүхийн хаалга татаад байгаа билээ. Гэсэн ч шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон эрх мэдэлтнүүд хаврын морин уралдааныг тогтсон өдрөө, товлосон цагтаа зохион байгуулж дөнгөсөн. Үүгээр л үл барам, аймгууд хүртэл хаврын морин уралдааныг зохион байгуулсан юм. Энэхүү уралдааны үеэр 50 гаруй хүүхэд мориноосоо унаж, 10 хүүхэд хөнгөн, 6 хүүхэд хүнд гэмтсэн байна. Тэдний нэг нь гэмтлээ даахгүй нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдээд байгаа. Тэгвэл энэ бүхнийг эсэргүүцсэн Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй байгууллага нэгдэж, хүүхдийн эрхийн төлөө тэмцэхээр болжээ. Тэдний төлөөлөл болох Хүүхдийн эрхийн үндэсний төв, Иргэний нийгмийн үндэсний сүлжээ, Өсвөр үеийн хөгжлийн төв, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний зэрэг байгууллагаас Засгийн газрыг дахин шүүхэд өгөхөөр болов.

 

Ингэхдээ:

 

  • Шүүхийн шийдвэрийг Засгийн газар биелүүлсэнгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ

 

  • 2016 онд Хөдөлмөрийн сайдын баталсан насанд хүрээгүй хүнээр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалтад хурдан морины тухай оруулахдаа жил бүрийн 11 сарын 1-нээс таван сарын 1-ний хооронд өвлийн болон хаврын уралдаанд хүүхдээр морь унуулахгүй гэж заасан. Гэтэл Дүнжингарав уралдаан болохын өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын гарын үсэгтэй тушаалд жагсаалтыг шинэчлэн найруулсугай гээд 11 сарын 1-нээс таван сарын 1 гэсэн хугацааг авчихсан. Ингэж нэг сайд жагсаалтыг өөрчилж, гарын үсгээрээ он сарыг нь аваад хаячихаж болдог уу. Ямар ажлын хэсэг гарч, ямар үндэслэлээд энэ жагсаалтыг шинэчлэн найруулсан вэ гэсэн хоёр асуудлыг нэхэмжлэлийн шаардлагадаа нэмж оруулжээ.

 

Гэвч тэдний энэхүү тэмцэл шүүхийн өмнө хүч мөхөсдөж, хий хоосон цуурай болон хувирах вий гэх эмзэглэл олон нийтийн дунд хөвөрч байна.

 

 

Хаврын морин уралдааныг зохион байгуулахыг түр түтгэлзүүлэх шүүхийн шийдвэр гарсны дараа Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудснаа "Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж, хүчингүй болгох эрхгүй" хэмээн бичсэн нь олны анхаарлыг татсан. Мөн тэрбээр энэ талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж, хүчингүй болгох эрхгүй гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц одоогоос 12 жилийн өмнө буюу 2005 оны гуравдугаар сарын 31-нд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 12 жил мөрдөгдөж байгаа зохицуулалт. Үнэхээр захиргааны хэргийн шүүх өөрийгөө Засгийн газрын шийдвэрийг хянах эрхтэй гэж “ойлгоод" байгаа бол, Цэцийн шийдвэрийг хүчингүй гэж мэтгээд байгаа бол асуудлын гарц нь уг нь өөрийнх нь хэрэглэж байгаа хуульд тодорхой бичигдсэн шүү дээ. Асуудлаа Дээд шүүхээр уламжлуулаад Цэцээс өөрөөс нь асуучих. Цэцийн шийдвэр чинь хүчинтэй юу, үгүй юу гээд. Мөн захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянах уу, үгүй юу гээд. Асуудлыг Үндсэн хуулийнх нь хүрээнд л шийдье гэж байгаа юм" хэмээж байсан. Өөрөөр хэлбэл дэд сайд морин уралдааныг зохион байгуулсан эрхмүүдийг ийнхүү цээжээрээ хамгаалж байсан билээ. Харин өдгөө энэхүү мэдээллийн эсрэг шүүх ажиллаж, асуудлыг үнэн мөн дэслэгдэх болов уу гэдэг бас л эргэлзээ төрүүлж байгаа юм.

 

Ямартай ч жил бүр олон арван хүүхдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж нааддаг хаврын уралдааныг зохион байгуулах эсэх, хохирсон хүүхдүүдийн эрхийг хэн хамгаалах, хариуцлагыг нь хэн үүрэх гээд олон асуултын хариулт удахгүй болох шүүх хуралдааны шийдвэрээс тодорхой болох буй за. Шүүхийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэг. Шүүх бүхний учрыг олж учрыг тунгаахыг харах л үлдлээ.  

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Баагий (122.201.26.171)
    Цэцийн шийдвэр бол захиргааны ерөнхий хууль гарахаас өмнөх зохицуулалт учраас Энхбаярын тайлбар буруу
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.184.155)
    Энэ б энхбаяр гэгч орон тооны бөглөөс юуч мэдэхгүй нөхрийг огцруул
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.184.155)
    Монголчууд эрт дээр үеэс урин дулаан цагаас эхэлж урин цаг дуусах энэхэн үед морио уралдуулж цэнгэн нааддаг байсан сайхан уламжилтай. Гэтэл ардчилалын сул талыг овжин ашиглаж сурсан зальт аргаар баяжсан ажил хийж сураагүй зөвхөн найр наадам цэнгэл хөөцөлдөж явах дуртай цөөн этгээдүүд ард олныг уруу татан хөөргөж өвөл хаврын хахир цагаар морины уралдаан зохиож байгаа нь туйлын буруу зуршил тул таслан зогсоож хууль шүүхийн шийдвэр биелүүлээгүй засгийн газрыг огцруулж
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.57.94.175)
    зассс хүүхдийн эрх зөрчигдөж бгаа юм маш их л бгаа ш дээ
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (182.160.37.181)
    ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХГҮЙ ГЭВЭЛ МОНГОЛ МОРИЙГ ТОМ ХҮН УНАЖ УРАЛДАНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНАА УСТГАНА ГЭСЭН ҮГ ҮҮНИЙ СӨРӨГ ҮР ДАГАВА Р ХЭМЖЭЭЛЭШГҮЙ ИХ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭМЖЭЭНД ЯРИГДАХ АСУУДАЛ Ч ГАРАХ БОЛНО ЭНЭ АСУУДЛААР ТӨР ЗАСАГТАЙГАА ЗАРГАЛДАХ НЬ ДЭНДҮҮ ГЭНЭН АСУУДАЛ юМ
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (182.160.37.181)
    ХАВАР ЗУНЫ УРАЛДААНЫ ЭРСДЭЛ АДИЛХАН ХАРИН Ч ХАВРЫН УРАЛДААНЫ ЗАЙ 8-10 км БОГИНО БАЙДАГ ЮМ ХАВАР УРАЛДААГҮЙ МОРИЙГ ЗУН УРАЛДУУЛЖ АМЖИЛТ ГАРГАХ БОЛОЛЦОО БАРАГ БАЙХГҮЙ ТЭХЭЭР НЭГ БОЛ ХАВАР ЗУНГҮЙ ЗОГСООХ ЭСВЭЛ ХАВАР ЗУНГҮЙ УРАЛДАЖ ХАРИН БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ ЮМ ГЭТЭЛ МАНАЙ МОРИН УРАЛДААН ЧИНЬ ЮНУСКОГИЙН ӨВ САНД БҮРТГЭГДЭН НҮБ н КОНВЕНЦООР ХАМГААЛАГДСАН БОЛОХ
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Er ny ene buduun buduuleg buh, hurdan morinoos bid yu hojij baigaa ve? Yu ch bish. Naad unesco giinhoo uviig yariad Huduu garj mal mallaa
      2017 оны 03 сарын 28
  • зочин (182.160.37.181)
    усгая хориглоё гэхийн оронд боловсронгуй болгох аюулгүй байдлыг нь сайжруулэх талаар ярилцаж холбогдох арга хэмжээг авч өв соёл үндэсний спортоо авч хоцрох шаардлага тулгарч байна
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин (182.160.37.181)
    хөдөлмөрийн сайд байсан Баярсайхны 11сарын 1ээс11 сарын 1 хүртэл хүүхдээр морь унуулахыг хориглосон тушаал чинь гурван талын зөвшилцөлгүй гарсан хууль бус бөгөөд ерөнхий сайд Сайханбилэгийн 2016 оны хаврын уралдааны товыг 2016 аны 2сарын 28 3сарын 5 гэж тогтоосон тогтоолоор хүчингүй болж дээрхи уралдаанууд явагдсан
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин (182.160.37.181)
    шүүхийн шийдвэр хариуцагчдаа гардуулсны дараа хэрэгждэг юм баасан гаригын ажил тарж байхад гарсан шийдвэр ням гаригт хэрэгжих бололцоогүй
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин (182.160.37.181)
    арай дэндэж байна уу хүний эрхийнхээн
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.186.251)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • МАНЫГ МАНА (202.72.245.206)
    МАНАЙД НАЙРАА ХАМГИЙН ДЭЭР НЬ БАЙНА Ш ДЭЭ
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.91.87)
    Yostoi heleh ug alga. Uursdiinhen huuhed ach zee nariig ni, uursdiin uralduulah hergtei
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    12 цаг 22 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    12 цаг 28 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    12 цаг 31 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    12 цаг 39 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    12 цаг 58 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    13 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    14 цаг 19 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    14 цаг 50 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    15 цаг 20 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    15 цаг 38 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    15 цаг 44 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    16 цаг 14 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    16 цаг 25 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    16 цаг 28 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 39 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    17 цаг 55 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    18 цаг 29 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    18 цаг 35 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    18 цаг 47 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    18 цаг 59 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК