Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Өлзийтмаа: Зээ охиноо галын төмрөөр цохичихоод 5-8 жилийн ял сонсч, шүүгдсэн

2017-3-28
0
ЖИРГЭХ

Баянгол дүүргийн иргэн Ч.Өлзийтмаа бидэнд хандаж, шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлэхийг хүссэн юм. Тэрбээр эрүүгийн хэрэгт холбогдож, хоёр шатны шүүхээр шүүлгэсэн тухайгаа ингэж ярилаа.

 

-Та яагаад эрүүгийн хэрэгт холбогдсон юм бэ?

 

-Би зээ охинтой юм. Бусдын л адил охиноо зөв хүмүүжилтэй, сайн хүн болгохын төлөө зүтгэдэг эх хүн. Тэр нэг өдөр бухимдсанаасаа болоод охиндоо гар хүрчихсэн юм.

 

-Зодсон гэж үү?

 

-Охинтойгоо маргалдаад хашраах санаатай галын дэгээ төмрөөр цохьчихсон юм. Зээ охиндоо ингэж хатуу хандсан миний түмэн буруу. Гэхдээ хашраая гэснээс зодож, гэмтээх зэрэг хар санаа агуулаагүй юм аа, эгч нь. Тэгтэл хажуу айлын хүн цагдаад дуудлага өгчихсөн юм билээ. Цагдаагийн алба хаагчид намайг баривчлаад, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

 

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг шалтгаанаар уу?

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

-Таныг танхайрсан, бүр зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг үндэслэлээр ялласан байна, тийм үү?

 

-Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр танхайрах гэмт хэргийг үйлдсэн хүнд ял оноодог юм байна. Хуулийн 181.3-т “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна лээ. Галын хайчийг минь зэвсэг гэж ялласан гэж ойлгосон.

 

-Зээ охин тань танд гомдолтой гэж мэдүүлсэн юм уу?

 

-Миний өсгөсөн охин шүү дээ. Бид хоёр амь нэгтэй. Эмээгээ ширүүлхлээ гэж хууль цагдаагаар явах хүмүүжилтэй хүн биш. Охин минь цагдаа дуудлагаар ирэхэд хүртэл “Би яагаа ч үгүй. Эмээг минь битгий шалгаач” гэж гуйж байсан. Хэрэг шийдэгдэж дуусах хүртэл гомдолгүй гэж мэдүүлсээр байсан.

 

-Галын дэгээ төмрөөр цохиулаад охин нь хүнд гэмтсэн юм уу?

 

-Цохиулсан газар нь хөхөрсөн төдий. Шинжээч эмч хөнгөн гэмтсэн гэдэг дүгнэлт гаргасан. Гэхдээ би уураа барьж дийлэхгүй охин руугаа дэгээ төмөр далайсандаа маш их харамсч байгаа. Хууль шүүхээр явсан учраас гэмшсэн юм биш. Төрүүлсэн үр шигээ өсгөсөн охиндоо гар хүрсэндээ өөрийгөө маш их буруутгасан. Охин хүүхдэд хэлж яриад ойлгуулахын оронд ширүүлхчихсэн юм шиг санагдаад, хэцүү байлаа.

 

-Прокуророос таныг ялласан зүйл ангиар бол 5-8 жил хорих заалттай. Шүүх яаж шийдсэн бэ?

 

-Би охиндоо гар хүрсэн өдөр нь 2016 оны 3 дугаар сарын 1. Түүнээс хойш цагдаа, прокурорын үүд сахьсан. Прокурор надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсний дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны нэгдүгээр сард хэргийг хэлэлцсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэдэг үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

 

-Дахиад шалгагдсан гэсэн үг үү?

 

-Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг юм байна. Тэр эрхийнхээ дагуу намайг ялласан прокурор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Ингээд давж заалдах шатны шүүх хэргийг хянаад мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоолын хүчингүй болгосон.

 

-Тэгэхээр анхан шатны шүүх хэргийг дахиж хэлэлцэхээр болсон гэсэн үг биз?

 

-Тиймээ. Анхан шатны шүүх 2017 оны гуравдугаар сард хэргийг дахин хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүх миний үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 буюу зэвсэг хэрэглэн танхайрсан гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

 

-Таныг ялласан хуулийн зүйлчлэлийг өөрчилсөн юм уу?

 

-Анхан шатны шүүх намайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 99.1-д  “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм билээ. Бас Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заажээ. Энэ хуулийнхаа дагуу надад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

-5-8 жил хоригдох хуулийн заалтаар яллагдаж шүүхээр ороход юу бодогдож байсан бэ?

 

-Бүтэн жил цагдаа, прокурорын хаалга сахисан хүн ямар сайн зүйл бодох билээ. Маш их айж байсан. Надаас гадна гэрийнхэн минь маш их айж, зовсон. Зээ охин минь бүр их зовж, шаналсан байх. Эцсийн мөч хүртэл найдвар тасардаггүй гэж үнэн юм билээ. Шүүгдэгчийн ширээнд зогсч байхдаа шүүхэд найдаж байлаа. Галын дэгээ төмрөөр зэвсэг хийгээд зээ охиноо зодож танхайрах эмэгтэй биш гэдгийг минь шүүх тогтоох байх гэж найдсан хэрэг.  Шүүхэд найдаж, шүүгчийн чадварт итгэсэн.

 

-Тэгвэл танд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол сонсоход ямар байв?

 

-Их айдастай байсан болоод ч тэр үү итгэж яддаг юм билээ. Хэдийгээр шүүгчид итгэж, найдаж байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай сонсоод өөрийн эрхгүй нулимс гарсан. Шүүхээр гэмт хэрэг үйлдсэн, болохгүй нөхдүүд ордог гэсэн төсөөлөл надад байсан нь үнэн. Өөрөө шүүгдээд бодит байдлыг мэдэрлээ. Шүүх гэдэг үнэнийг тогтоодог дэнс юм байна. Шүүгчид аливаа зүйлийн учир холбоосыг нарийн тунгааж, хүний эрхийг хамгаалдаг мэргэд аж. 

 

Хүн алхах гишгэх бүртээ хянамгай байхгүй бол юунд ч хүрч болдогийг ойлголоо. Охиндоо уурлаж, хатуу хандсан минь нэг жил гаруй хуулийн байгууллагаар явж, гэр бүлээ зовоох үйлийн эхлэл болохыг мэдээгүй нь миний буруу.

 

-Та шүүгчдийг аливаа зүйлийн учир холбоосыг нарийн тунгаадаг мэргэд гэлээ. Таны хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас ингэж дүгнэсэн үү. Эсвэл хоёр удаа шүүгчийн өмнө зогсохдоо ингэж бодсон уу?

 

-Хүний үйлдлийг дэнсэлнэ гэдэг тун амаргүй ажил гэдгийг мэдэрч зогслоо. Та бид хоёр ярилцаж суухдаа “Тэрний буруу. Тэр нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа юм” эсвэл “Энэ нөхөр танхай учраас галын дэгээ төмрөө хүн рүү далайгаа биз” гэж дүгнэхэд амар байх. Харин шүүгч бодол санаа, үйлдэл, учир холбоос гээд бүх талаас нь тунгааж, шийдвэрээ гаргахдаа ямар их ухаан зарж байдгыг мэдэрлээ.

 

Над шиг олон хүн ийм хүнд зүйлтэй тулгарсан ч шүүхээс үнэн мөнийг нь тогтоож, зөв шударга шийдвэрлэж байдаг гэдэгт би эргэлзэхгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийн шинэтгэл гэж яриад байдаг. Тэгвэл тэр шинэтгэл нь үнэхээр л үр дүнтэй, өргөн хүрээнд явагдаж байгааг жирийн иргэн миний бие мэдэрлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (103.229.122.132)
    60 garch yavaa nagats ah min oirdoo ajil uils butehgui bna geed 70 garsan egchiigee guij baigaad bartsadaa arilguulna geed nuruugaa oroolguulj baisan kkkk. Odoo ter emgeniig shalgaj ugnu uu. Hun zodchiloo shd
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • Etseg eh uree hashdag yum shuu! (103.229.122.132)
    Yanaa. Ailaas uguugui yum avsan ohinoo alag ereen boltol ni nudchihsen. Odoo l darj ailgaj, uhaaruulj avahgui bol 1000 heleed oilgohgui ni todorhoi. Bi tegeheer bas shiitguuleh uu? Bid ur huuhdee humuujuulj hatuudaa hatuu, zuulunduu zuulun baij baij zuv irgen tuluvshih biz dee. Heleed uhaarahgui baigaa huuhded hatuu handah l heregtei shd.
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • хачирхалтай (119.40.103.34)
    эхнэрээ зодоод цусыг нь гоожуулдаг хутга бариад дайрдаг хамрыг нь цөмөлсөн балмадыг ял өгдөггүй л юм байна лээ
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Алдар (124.158.111.6)
    Авгай,хүүхэдээ зоддог агсан согтуу тавьдаг үл бүтэх этгээдүүдийг бол цээрлүүлж байх хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль бол энэ тал дээр гэр бүл, үр хүүхдүүдийг хамгаалсан сайн хууль болж гарсан бна лээ.
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    ХБүртгэгч,МБайцаагч, Прокурор нь гэж тэнэгүүд юм биш үү? Эцэг,эх, ах,эгч, Өвөө, эмээ нь нэг зэргийн зандраад цохиод авах бол байдаг л асуудал. Ташууруур, сураар ороолгож л байдаг тэглээ гээд нээх юм болдоггүй дээ. Уламжлал гэж нэг юм байна аа.
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (85.97.63.108)
    Ene neg balai huuli arai dendne iimerhuu maygaar olon hun helmegdej bugd nairamdah unshuulah ym bn huuhed yaj ch sahilagguitej hel am tatalj buruu zamaar yvj baisanch chimeeguil baihgui bol uuruu shorond oroh ym bainldaa. Ehnereech gesen yuch hiivel hiig haanch yvbal yvag henteich untval untag ger ornii ajlaa orhiod gaduur shunu udurgui zugaalj baidaa geed chimeeguil baihaas
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.10.23.124)
    Эмээ минь бурханы орноос иргэж нэг ирдэгч болоосой надад Алдаа бүрээн ухаартал алган боов амсах сан
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Энхээ (103.10.23.78)
    ээж аав ах эгчээрээ үе чацуутнаараа багшаараа тоншуулж зодуулж үзээгүй хүн хаана байна. Хүний эрхийн хуульч Ичинхорлоо л байж магадгүй. Огт зодуулж үзээгүй хүмүүсийн групп-д нэгдвэл яасан юм. гэмтэлгүй бага сага зодуулах зүйл байлгүй яадаг юм. биднийг буруу замруу явчихаас хамгаалж. Эцэг эх минь гар хүрдэг байсан. Багш ч ялгаагүй. Зөвхөн үгээр сургамжлаад . хууль яриад зөв хүн төлөвшихгүй л байх. Хуулиар бамбай хийсэн хүн сэтгэлгүй ачлалгүй хүүхдүүд л олшрох байх даа. Гарын чилээ гаргах гэж биш ирээдүйдээ зөв хүн болгож төлөвшүүлэх гэж л гар хүрдэг.
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • eej (103.23.51.2)
    hajuu ailiin hun sonsood tsagdaa duudtal udaan chimee shuugian boljdee ternees bish ger dotroo ohinoo neg delseed avahad iim yum bolhuuu
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.10.23.124)
    Гурамсан хуиар чинь гувруу гүүтэл ороолгуулахсан эцэг минь Алддаа бүрээн ухаартар алганы тань амтыг үзэх сэн эцэг минь
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.10.23.124)
    Үхсэний нь эрүүгийн гэмт хэрэг байдаг юм Хэрэг мөрдөгч хэмээх байцаагч нь хахуул харсан тэнэг хүн байж хахуул өгөхгүй болхоор шогтсон байна
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.10.23.124)
    хаа хаа энэ арай хэтэрнээ хууль гаравар зөв хууль гаргаач гадний хуулбар хууль Монгол хүний өвгөдөөс уламжалсан заг занжил хүүхэдээ хүмүүжүүлэх аргад тохирхуу
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.112.202)
    Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэдэг нэртэй Олон улсын байгууллагуудад төсөл бичиж хөлждөг ТББ-ын хэдэн тэнэг авгайн шахаасаар Оюунгэрэл тэргүүтэй тэнэг УИХ-ын гишүүдийн батлуулсан хууль Монгол гэр бүлийн алтан хэлгээг задлах шахжээ. Шүүх үүнийг маш сайн тунгааж зөв шийдвэр гаргсан нь маш сайн. Цаашдаа цагаачдын эх орноос хуулж ирсэн хууль олныг баталж болохгүй. Монгол гэр бүлийн алтан хэлхээ ахмад нь сургадаг бага нь сонсдог шүү дээ.
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (139.5.217.32)
    ээж аав.эмээ өвөөгөөсөө алган боов амсаагүй хүн Монгол хүн мөн үү. Саяхан шүүхийн нарийн бичиг дөнгөж төрсөн нярайг бөгсөн дээр нь алгадаад амьдрууллаа шүү дээ. Энэ шүүх поркурорын байж байгаа царайг. Ерөнхйлөгчийн авилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө ккк
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    Наад мөрдөн байцаагч чинь тэнэг хүн байж тэгээд 181 эрүү үүсгэж байгаа юм. хувийн сэдэл бол танхай биш гэдгийг мэддэггүй мал байж дээ. эмнэлгийн дүгнэлт хөнгөн гэмтэл гэж гарсан бол 99 зүйлээр эрүү үүсгэх байж дээ.
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    12 цаг 20 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    12 цаг 25 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    12 цаг 29 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    12 цаг 37 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    12 цаг 56 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    13 цаг 43 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    14 цаг 17 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    14 цаг 48 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    15 цаг 18 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    15 цаг 36 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    15 цаг 42 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    16 цаг 11 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    16 цаг 23 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    16 цаг 26 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 37 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    17 цаг 53 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    18 цаг 26 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    18 цаг 33 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    18 цаг 45 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    18 цаг 57 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК