Гуравдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатарт ослын буулт хийсэн АНУ-ын цэргийн онгоцыг одоог хүртэл засварлаж дуусаагүй байгаа аж.
Тиймээс АНУ-ын талаас цэргийн зориулалттай С17 маркийн хоёр онгоцыг Монголд ирүүлж, шаардлагатай техник хэрэгслийг нийлүүлэхээр болжээ. Онгоц энэ сарын 31-нд Улаанбаатарт буух юм байна.
Катараас нислэг үйлдэж явсан АНУ-ын цэргийн зориулалттай С17 онгоц нислэг үйлдэх явцад дөрвөн хөдөлгүүрийнх нь нэг ажиллахгүй болсон тул буух зөвшөөрөл хүсч, Монголд газардсан. Онгоцны экипаж найман хүний бүрэлдэхүүнтэй явсан юм.