Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоггүй хот, хариуцлагатай дүүргийн удирдлага байх үүрэг даалгавар өглөө

2017-3-28
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 9 дүүргийн удирдлага болон тохижилтын компаниуд, сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзаж, хог хаягдал, хот тохижилтын асуудлаар ярилцлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд дүүрэг бүрийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бичлэгийг холбогдох албаныханд үзүүлээд дүүргийн Засаг дарга нарын хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнг сонсов.  

 

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргаж энэ сарын 20-ноос ирэх тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгон ажиллаж байна. Бямба гариг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байгууллагууд өөрийн ажлын байрны орчны 50м талбайгаас гадна нийтийн эзэмшлийн хуваарьт газрыг тогтмол цэвэрлэж хэвшихийг даалгасан байгаа. Өнгөрсөн бямба гаригт их цэвэрлэгээнд нийт 30 байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч, 112 аж ахуйн нэгж, 300 иргэн хамрагдаж, 48481 м2 талбайн, 96,5 тонн хогийг түүж цэвэрлэсэн” гэв.

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ““Хоггүй Хан-Уул” аяныг энэ сарын 20-ноос ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж ажиллаж байна. Аяны хүрээнд  өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа хороод, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн өмчит газруудын ажилтан албан хаагчдыг хамруулан бүх нийтийн их цэвэрлэгээ хийх тухай албан тоот, удирдамж, цэвэрлэгээний газрын байршлыг 917  аж ахуйн нэгж байгууллага, 5994 иргэнд хүргүүлж, гаднах орчны цэвэрлэгээг хийлгэж, хяналт тавьж ажиллалаа. Ингээд дүүргийн хэмжээнд нийт 917 аж ахуйн нэгж байгууллага, 5994  хүн оролцож 83.6  тонн хогийг цэвэрлэж, 29  рейсээр тээвэрлэсэн” гэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Сүхбаатар дүүргийн хувьд өнгөрсөн  хоёрдугаар сарын 17, 18-нд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Үүнд 400 иргэнийг тодорхой хэмжээгээр урамшуулж, хог цэвэрлэх багаж хэрэгслээр ханган ажиллуулсан. Цэвэрлэгээний явцад манай дүүрэгтэй хамтарч ажилладаг тохижилт үйлчилгээний 5 компанийн 37 машин, 2 ковш 90 рэйсээр 450 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна” хэмээв. Бусад дүүргийн хувьд мөн адил хог цэвэрлэх аяныг өрнүүлж байгаа бөгөөд энэ ажилд санхүү, төсвийн хүндрэл тулгамдаж байгаа гэдгийг хэлж байлаа.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “ Дүүргийн дарга нар албан тасалгаанаасаа гарч, нутаг дэвсгэрээрээ явж, иргэдтэй уулзан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ удаан, хөшүүн байгаа нь ажиглагдаж байна. Үүний тод илрэл бол та бүхэн сая үзсэн дүүрэг бүрт хуримтлагдсан “Хог”-ны асуудал.  Төрийн байгууллагууд миний, чиний талбай, хариуцсан ажил  гэж ажлаас бултаж, буруутныг хайхаас  илүүтэй  “Миний хот, миний дүүрэг, миний ажил“ гэсэн сэтгэлээр зүтгэж байж бид үр дүнд хүрнэ.   Цэвэр цэмцгэр,  тав тухтай орчинд иргэд амьдрахыг  хүсч байна. Иргэдийнхээ хүсэлтийг  ажлаар  хариулж, харуулах үүрэг нь дүүргийн дарга нарын  ажил юм.  Их хотын эзэн нь  нийслэлийн Засаг дарга биш   1 сая 300 мянга гаруй иргэн.  Иргэд юу хүсч шаардана, бид биелүүлэх учиртай.  Гэхдээ шаардаж, шахуулахаас илүүтэй  санаачлагатай ажиллахыг та бүхэнд хотын даргын хувьд үүрэгдэж байна. Түүнчлэн хаврын бүтээн байгуулалтын ажил өрнөхөд  барилгын хог хаягдал, далан сувгийг чөлөөлөх, ахуйн хог хаягдлыг цэгцлэх гээд “Хог“ тойрсон асуудал ундарна.  Асуудлаас зугтаж биш шийдэж явахыг та бүхэнд  хэлье.  Дүүрэг бүр  хариуцлагаа ухамсарлаж, төрийн өмнө, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. “Хоггүй хот-Хариуцлагатай төр” байх зарчмыг  нийслэлийн удирдлага баримтална. Бодлогоо хэрэгжүүлж шаардлага тавьж, шахаж ажиллахын хажуугаар үүрэг даалгаврын биелэлтийг өөрийн биеэр очиж танилцана.  Хуулийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно.  Хог хаягдал, хот тохижилтын  асуудалд хөндлөнгөөс хяналт тавьж байгаа төрийн бус 3 байгууллага  Улаанбаатар хотын захирагчийн албатай гэрээтэй ажилладаг. Энэ байгууллагууд үүргээ муу биелүүлж, хяналтаа сул тавьж байгаа учраас  хог хаягдал цэвэрлэх, хот тохижилтын талаар хийж байгаа  хөндлөнгийн  хяналт муу байна. Тиймээс шаардлага гарвал  гэрээг цуцалж, ажлаа сайн хийдэг төрийн  бус байгууллагыг сонгон шалгаруулна.  Газрын асуудалд хотын дарга хатуу байр суурь барина.  Эзэмших, өмчлөх болохоороо “ Миний өмч” гэж гүйдэг иргэд , аж ахуйн нэгжүүд   нийслэлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хог хаягдалаа цэвэрлэх ёстой. Хог хаягдал, тохижилтонд   нийслэлийн төсвөөс зарцуулж байгаа   хөрөнгө   буураагүй. Харин дүүргийн удирдлага, хот тохижилтын чиглэлээр ажилладаг төрийн болон хувийн өмчит компаниудын сэтгэл, зүтгэл дутаж байна” хэмээгээд хогг цэвэрлэ гэхээр  хууль дүрэм рүү буруугаа чихэж,  төсөв хөрөнгө нэхдэг байдлаа таслан зогсоож, төрийн өмнө, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг үүрэгдлээ. Мөн газар  эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авчихаад  хашаа хайс хатган, хог хаягдал овоолж байгаа иргэд аж ахуйн нэгжийн  гэрээг цуцалж, хот өөрөө  тухайн газарт ногоон байгууламж хийнэ гэдгийг санууллаа.  Дүүргүүдийн удирдлагуудтай хийх дараагийн уулзалтын сэдэв “Бүтээн байгуулалт” байх болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    12 цаг 20 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    12 цаг 25 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    12 цаг 28 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    12 цаг 37 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    12 цаг 55 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    13 цаг 43 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    14 цаг 17 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    14 цаг 47 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    15 цаг 17 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    15 цаг 36 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    15 цаг 41 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    16 цаг 11 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    16 цаг 22 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    16 цаг 25 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 36 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    17 цаг 52 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    18 цаг 26 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    18 цаг 32 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    18 цаг 44 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    18 цаг 56 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК