Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Туул голоос хайрга олборлохыг хориглолоо

2017-3-29
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй, хууль зөрчиж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүтээн байгуулалтын улирал эхэлж байгааг үл харгалзан зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгийг хотын дарга онцоллоо.

С.Батболд: Нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш уулын дайрга ашиглана

 

Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглагдаж байгаа хайрга, дайргыг 100 хувь нийслэлийн нутаг дэвсгэрээс бэлтгэж байна. Олборлох зардал багатайгаар нь хайргыг илүү ашигладаг. Туул голын сав газраас хайргыг ихээр олборлож байна. Энэ байдал нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Хотын удирдлагууд өнгөрсөн хугацаанд тодорхой газруудаар явж шалгалт хийсэн. Ялангуяа ХУД-ийн нутаг дэвсгэр дэх Туул голын сав газар түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтод өртсөн, нөхөн сэргээлт хийгдээгүй, нүд хальтрам байдал бий болсон байсан. Тиймээс бид цаашид нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооно. Голын ай сав газар олборлолт хийхийг хориглосон 70 гаруй лицензтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох ёстой. Үүнд НМХГ хяналт шалгалт хийгээд лицензийг нь цуцлах арга хэмжээ аваач гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Харин голын гольдрол буюу хуулиар заасан хэмжээнээс гадна олборлож байгаа 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ эдгээрт нөхөн сэргээлт хийх шаардлага хүргүүлж байгаа.” гэлээ.

 

Ашиглалт явуулж буй бүх аж ахуйн нэгж Байгаль орчны төлөвлөгөөний биелэлт буюу нөхөн сэргээлтийн ажлын тайлангаа Нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлэх ёстой. Гэтэл 2016 онд 88 аж ахуйн нэгжээс ердөө 14 аж ахуйн нэгж өгчээ.

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийг шинэчлэн тогтоосон. Цаашдаа энэ бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зөвшөөрөл олгохгүй гэдгийг хотын дарга мэдэгдлээ. Тэрбээр “Одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттай зогсооно. Нийслэлийн суурьшлын бүсэд зөвхөн хүн эрүүл амьдрах орчныг л бүрдүүлэх ёстой.” хэмээв.

 

Нийслэлийн Засаг даргын дараагийн өгсөн гол мэдээлэл нь цаашид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад голын хайрга биш уулын дайрга ашиглах талаар байв. Энэ жилийн нийслэлийн худалдан авах ажиллагааны бүх ажлын даалгаварт барилгын болон замын ажилд зөвхөн уулын дайрга ашиглахаар заасан байна. Хотын удирдлагуудын зүгээс бүтээн байгуулагчид, худалдан авагчид, иргэддээ хандан уулын дайргыг түлхүү хэрэглэхийг уриалж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд дайрга олборлох зөвшөөрөл авч болохыг хотын дарга хэллээ.

 

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “2016 онд хийсэн шалгалтаар нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй хийсэн 4 компанид 20 сая төгрөгийн торгууль тавьж, үйл ажиллагааг нь зогсоосон. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй 3 компанид 25 сая төгрөгийн торгууль тавьж, үйл ажиллагааг зогсоох акт гарсан.” гэв.

 

Мэргэжлийн байгууллагын мэдээлж байгаагаар голын хайргыг угаах шаардлагагүй бөгөөд ангилж ялган 0-5 мм, 5-10 мм, 10-20 мм хэмжээтэй болгон шууд бетон зуурмагт хэрэглэдэг байна. Энэ нь хэдий зуурмагт ашиглаж болох боловч барьцалдах чанар муу авто зам болон барилгын механик, динамик үйлчлэлд бат бэх чадвараа удаан хадгалж чаддаггүй бөгөөд амархан хагарч, гэмтдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.189.69)
    door bichsen nobshoo chamd hairga heregtei bol bidend us heregtei lalriin muu sdakaa mongoliig iim l hulgaichuud suitgej baigaa shuu zam barilgiig chin uygaar ch barichij boldgiimza nobshoo
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (59.153.112.163)
    Yugaar zam barilgiin ajil xiix yum bol doo. Ulaanbaatar toirood uulii xairga bdag bolov ch bat bexiin vzvvlelt ni barilgiin duurgechiin shaardlaga xangaxgui bdag shdee medex vv. Zasag dargadaa vnen zuv medeelel ugulduu meregjliin xyanaltiinxaan maanag xvvtnuud ve
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (27.123.212.130)
    Барилгын унээ нэмэх арга уу байгалийн баялагийг зов пшиглаад нохон сэргээлтээ л сайн хийх дээр хяналтаа тавьж болдоггуй юу
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (211.225.57.16)
    Ямар аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг харж л байя даа. Өөрсдийн компаниа үлдээгээд бусдыг нь шахаж байгаа биз. Эсвэл авилгал авах арга замаа засч байгаа нь энэ биз.
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • nj (103.212.119.230)
    ТУУЛ ГОЛЫН ОЙРОЛЦОО БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА КОМПАНИУД ХАЙРГЫГ НЬ АШИГЛААД УСЫГ НЬ ШИРГЭЭЖ БАЙНА ДАА. ЗАРИМ НЬ БУТЛААД ОЙР ОРЧМОО БОХИРДУУЛЖ БАЙНА. ЖИШЭЭ НЬЭКО ЭНХБОЛД
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Улаан (66.181.178.107)
    5-6 -уулаа суугаад л хэвлэлийн хурал хийгээд тв-ээр гарна. Энэ хооронд эд нарыг иргэд хулээгээд цагаа алдаад бухимдаж байдаг. Энэ тохиолдолд батболдоос бусад нь тв-ээр гарах гэж ухэлдэж явах ямар хэрэг байна аа. Иргэд хулээж аваад сууж байвал илуу дээр.
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (97.126.37.44)
    Угааж бэлтгэсэн уулын дайргыг их хэмжээгээр зарна.утас 91913393 99349011. 88003008
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    12 цаг 23 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    12 цаг 28 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    12 цаг 32 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    12 цаг 40 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    12 цаг 59 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    13 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    14 цаг 20 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    14 цаг 51 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    15 цаг 21 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    15 цаг 39 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    15 цаг 45 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    16 цаг 14 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    16 цаг 26 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    16 цаг 29 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 40 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    17 цаг 56 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    18 цаг 29 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    18 цаг 36 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    18 цаг 48 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    19 цаг 0 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК