Д.Трамп Монголчууд Америкт 180 хоног визгүй зорчих зарлигт гарын үсэг талаарх мэдээлэл цахим ертөнцөд тархлаа. Хэдийгээр энэ талаар албаны ёсны мэдээлэл цацагдаагүй байгаа ч энэ талаар хэд хэдэн иргэн жиргэжээ. Тэдний хэлж буйгаар АНУ болон Монгол Улс хоёрын димломат харилцааны 30 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан хоёр улс 180 хоногийн хугацаанд нэгэн нэгэн рүүгээ визгүй зорчдог болох гэнэ. Тэгвэл уг мэдээлэл нь ямар ч ор үндэсгүй, худал мэдээлэл гэдгийг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ.