2017-2018 онд их дээд сургуульд элсэн суралцах сурагчдын ЭЕШ-ын бүртгэл 31 хувьтай үргэлжилж байна. Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний 16.00 цагт дуусах бөгөөд энэ хугацааг сунгах, урагшлуулах ямар ч боломжгүй тул яг цагтаа дуусна гэдгийг БҮТ-өөс анхааруулж байна.
Мөн хүүхдүүд бүртгүүлэхдээ зурган дээрээ анхааралтай хандах ёстой аж. Тодруулбал, ЭЕШ-ын журам ёсоор 4х3 хэмжээтэй цээж зураг оруулах ёстой байтал селфи зургаа оруулчихсан хүүхэд олон байгаа юм байна. Үүнээс болоод ЭЕШ-д орж чадахгүй тохиолдол гарч байсан учраас селфи зургаа оруулахгүй байхыг анхаарууллаа.