Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2017-3-30
0
ЖИРГЭХ

Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн түүхт ойд зориулсан "Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр (2017.03.30) Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шүүгчид болон Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, өмгөөлөгчид оролцлоо.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Ц.Давхарбаяр нар "Иргэний хуулийн өмчлөх эрхийн зохицуулалт, салбар хуулиудын уялдаа холбоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, өмчлөл эзэмшилтэй холбоотой шаардах эрхийн үндэслэлийг шүүхээс тайлбарлан шийдвэрлэж байгаа нь ялгаатай, нэхэмжлэл нь материаллаг хуулийн өрсөлдөх хэм хэмжээг зөв үндэслэдэггүй зэрэг асуудал практикт байгааг илтгэлийн эхэнд танилцууллаа.

 

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлд хамаарах заалтыг буруу тайлбарлан хэрэглэх хандлагатай байгааг ч хэлсэн юм. Өмчлөл нь эрх зүйн асуудлаас шалтгаалах бол эзэмшил зөвхөн бодит үйлдэл, фактыг үндэслэн нотлогддог, эзэмшлийн зохицуулалтыг шууд утгаар нь өмчийн зохицуулалттай хамтад нь хэрэглэх боломжгүй гээд хөрөнгийг өмчлөгчөөс шилжүүлэн авч эзэмшиж байгаа нь эзэмшлээ тогтоолгох үндэслэл болохгүйг илтгэлд дурьдлаа. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийн хувьд хөрөнгийн байдлыг эрхтэй холбогдуулж дүгнэх, хөдлөх хөрөнгийн хувьд хүн рүү нь, өмчлөл эзэмшилдээ хэдийд олж авсан, олж авсан нь хэрхэн нотлогдож байгааг авч үзэх шаардлагатайг онцлоод хуулиудын уялдаа холбоо, хэрэглээний талаар тайлбарласан юм.

 

    "Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагчийн шаардах эрхийн өрсөлдөөн” сэдвээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр илтгэл тавив. Анхны үүрэг гүйцэтгэгч болох арилжааны банк, орон сууцны зээлийг худалдан авсан тусгай зориулалтын компани хоёрын аль нь шаардах эрхтэйг тэрбээр илтгэлээрээ хэлэлцүүллээ. Шаардах эрх нь ипотекийг зайлшгүй дагах ёстой. Тиймээс анхны үүрэг гүйцэтгэгчид тусгай зориулалтын компанид худалдсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхгүй гэдэг дүгнэлтэд хүрснээ тэрбээр танилцуулав.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн ухааны доктор Ж.Оюунтунгалаг "Гэм хорын тусгай төрөл: эзэмшигчийн хариуцлага” сэдвээр тавьсан илтгэлдээ эзэмшигчид хариуцлага тооцуулахад нэхэмжлэл тодорхой бус, нотлох үүргийн хуваарилалт ойлгомжгүй байдаг шүүхийн практикийг жишээ болгосон юм. Насанд хүрээгүй иргэн, эрх зүйн чадамжгүй хязгаарлагдмал, ажилчин, төрийн албан хаагчийн өмнөөс тодорхой үүрэг хүлээх болон барилга байшин, тээврийн хэрэгсэл, аюултай үйл ажиллагаа, амьтан зэрэг мэдэлдээ байлгаж байгаа эзэмшигчийн гэм бурууг нотлох, чөлөөлөх хууль хэрэглээний талаар тайлбарлалаа.

 

Интернэтийн орчинд зохиогчийн эрхийг хамгаалах асуудалд нарийн мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай байгааг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон илтгэлдээ онцоллоо. Энэ төрлийн маргааны шинэ хандлагыг шүүхийн статистикаар тайлбарлаж иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүйн хамгаалалтыг хэлэлцүүлсэн юм.

 

Дараа нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа, бизнесийн эрх зүй судлаач Т.Төгсжаргал нар "Даатгалын харилцаан дахь регрессийн шаардлага” сэдвээр илтгэл тавив. Буруутай этгээд нас барсан тохиолдолд өв залгамжлагчид регрессийн шаардлага гаргаж болох эсэх, буруутай этгээд албан үүргээ гүйцэтгэх явцдаа хохирол учруулсан тохиолдолд албан байгууллага ямар үндэслэлээр хариуцлага хүлээх, регрессийн шаардлагын хэмжээ хэрхэн нэмэгдэж, хасагдах зэрэг шийдвэрлэх асуудал практикт байгааг онцоллоо.

 

Гэрлэлт цуцлахтай холбоотой маргаанд хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавих шаардлагатайг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, дэд профессор Ц.Алтанцэцэг нар "Гэрлэлт цуцлахтай холбогдох хүүхдийн эдийн бус баялагийн эрх” илтгэлээрээ хэлэлцүүлэв. Тухайлбал, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэхээс үл хамаарч тэтгэлгийг заавал тогтоож байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа танилцуулсан юм.

 

Эрдэм шинжилгээний бага хуралд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нар "Ажилгүй байсан хугацааны олговрын эрх зүйн мөн чанар, эдийн засгийн үр дагавар” сэдвээр мөн илтгэл тавилаа.

Зочид илтгэгчдээс асуулт асууж, хурлын төгсгөлд нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    13 цаг 54 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    13 цаг 59 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    14 цаг 3 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    14 цаг 11 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    14 цаг 30 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    15 цаг 17 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    15 цаг 51 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    16 цаг 22 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    16 цаг 52 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    17 цаг 10 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    17 цаг 16 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    17 цаг 45 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    17 цаг 57 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    18 цаг 0 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 11 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    19 цаг 27 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    20 цаг 0 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    20 цаг 7 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    20 цаг 19 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    20 цаг 31 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК