Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Нямдаваа: Программын дагуу өрхийн орлогын түвшинг тодорхойлно

2017-3-30
0
ЖИРГЭХ

Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг маргаашнаас орон даяар эхлүүлэх гэж байна. Энэ сэдвээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваатай ярилцлаа.

 

 

-Амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг авч эхлэх гэж байна. Судалгаанд хичнээн өрхийг хамруулах вэ?

 

-Засгийн газраас өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг  маргааш буюу 2017 оны гуравдугаар сарын 31-нээс улс орон даяар эхлүүлэх гэж байна. Энэхүү судалгаанд өрх, иргэдийг идэвхитэй оролцож хамтран ажиллахыг уриалж байна. Энэ удаагийн судалгаанд манай улсын нийт өрхийн 81.3 хувь нь буюу 600 мянган өрх хамрагдана.

 

-Орлуулан тооцох аргачлалын талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Энэ аргачлалыг Азийн хөгжлийн банкны зөвлөх баг, Үндэсний статистикийн хороо хамтарч боловсруулсан. Анх удаа боловсруулсан юм биш. Энэхүү аргачлалыг 2009 оноос эхлэн боловсруулж 2010, 2013 онуудад энэ аргачлалын дагуу судалгаа авч байсан. Энэ гурав дахь нь болж байна.

 

-Гадны улс оронд энэ аргачлалыг ашиглаж байсан туршлага бий юу?

 

-Энэхүү аргачлалыг хүн ам багатай, орлого багатай улс орнуудад ашигладаг. Орлогыг орлуулан тооцох гэдэг нь тухайн улсын нийт иргэдийн орлого ил тодорхой бус үед тухайн өрхийн орлогыг орлуулж тооцдог аргачлал юм.

 

-Өрхийн нэн ядуу, дундаж, боломжийн амьдралтай эсэхийг яаж тогтоох вэ?

 

-Судалгааны асуулгад нийт 53 асуулттай.  Энэ асуултын нийлбэр дүнгээр хариу гарна. Эхлээд өрхөөс судалгааны асуултад хариулт авна. Дараа нь холбогдох хүмүүс судалгаан дээр ажиллана. Үүний дараа асуулгын хуудсыг программд шивж оруулна.  Тэгээд салбар дундын мэдээллийн сантай тулгаж шалгалтыг хийгээд ХХҮЕГ-т орлогыг орлуулан тооцох программаар бодно. Программын дагуу өрхийн орлогын түвшинг гаргана. Тэгэхээр хүний оролцоогүй судалгааны дүн гарна гэсэн үг.

 

-Судалгаанд хичнээн хүн ажиллах вэ?

 

-Нийтдээ энэ судалгаанд 7900 орчим хүн ажиллана. Эдгээр хүмүүс 600 мянган өрхөөр 10 хоногийн хугацаанд зочилно. Өдөрт дунджаар 10-20 хүн ажиллана гэж төлөвлөж байгаа.

 

-Судалгаа авах хүмүүст хэрхэн хяналт тавих вэ? Иргэдийн зүгээс судалгааны ажилтнуудыг айлаар орохоос төвөгшөөгөөд өөрсдөө бөглөдөг, эсвэл танил талаараа бөглүүлдэг гэх гомдлыг хэлдэг?

 

-Судалгааны ажилчдын дунд 4 удаагийн сургалт зохион байгуулсан. Тийм учраас өрхөөр зочлох хүмүүс маань маш сайн бэлтгэгдсэн гэж хэлж болно. Өмнө нь 2013 онд судалгаа авахад худал бөглөх зэрэг асуудал гардаг байсан. Харин одоо судалгааны дүнг өрхийн мэдээллийн сан зэрэг бусад байгууллагын судалгаа мэдээлэлтэй тулгаж үздэг болсон.  Тэгэхээр зарим иргэн ажил хөдөлмөр эрхлэдэг мөртлөө ажилгүй гэдэг. Тэгвэл тухайн өрхийн хэдэн хүн хаана, хичнээн төгрөгийн цалинтай ажил эрхлэдэг вэ гэдгийг шүүн гаргаж ирэх боломжтой. Мөн зарим нь машинтай хэр нь машингүй гэж бөглөдөг. Үүнийг тухайн салбарын мэдээлэлтэй тулгаж иргэн Бат хэдэн машинтай байна вэ гэдэг мэдээллийг шүүх бүрэн боломжтой болсон.

 

-Судалгааны асуулгыг хэрхэн бэлдсэн бэ? Угаалгын машинтай эсвэл хөргөгчтэй бол тухайн өрх дунджаас дээш хэсэгт багтдаг гэх яриа байдаг. Тиймээс иргэд судалгааны хариунд эргэлзсээр байгаа?

 

-Угаалгын машинтай бол дунджаас дээш орлоготой өрхөд багтдаг гэж ярьдаг. Ийм зүйл байхгүй. Судалгааны асуулт нийт 53. Эдгээр асуултын нийлбэрээр тухайн өрхийн орлогын түвшин тодорхойлогддог. Тийм учраас угаалгын машин, хөргөгчтэй гэдэг үндэслэлээр дундаж орлоготой өрхөд хамаарна гэсэн ойлголт байхгүй.

 

-Энэ удаагийн судалгааны ажилд хичнээн төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бэ?

 

-Судалгааны нийт өртөгт 4.5 тэрбум төгрөг зарцуулна.

 

-4.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын задаргааг сонирхож болох уу?

 

-Нэгд нэгэнгүй тайлбарлавал их урт яриа болно. Товчхондоо хэлбэл 7900 орчим хүн өрхөөр зочилно. Эдгээр ажилчинд урамшуулал олгоно. Мөн асуулгын хуудас бэлтгэнэ. Үлдсэн нь үйл ажиллагааны зардлуудад бүрэн зарцуулагдах юм.

 

-Судалгааны ажилчид айлуудад аль цагаар зочлох вэ? Өдрийн цагаар гэрийн эзэд эзгүй байж таарвал хэрхэх вэ?

 

-Тодорхой хувиарын дагуу ажиллана. Тухайлбал СХД-ийн нэгдүгээр хороонд эхний 10 хоногт зочлох бол өдөрт аль 20 айлаар орохыг тодорхой болгочихсон байгаа. Уг айлд хорооны дарга, хэсгийн ахлагчаар нь дамжуулан маргааш танайд судалгааны багийнхан ирж асуулга авна. Тиймээс тодорхой хугацаанд гэртээ байж бичиг баримтаа бүрдүүлэх  тухай зөвлөмж хүргүүлнэ. Тэгэхээр аль аль талд хүндрэл тулгарахгүй болов уу гэж бодож байна.

 

-Судалгаанд хамрагдах айл өрх ямар бичиг баримт бүрдүүлсэн байвал зохих вэ?

 

-Асуулга авч байгаа ажилтнууд тухайн айлаар зочилоход иргэний үнэмлэх эсвэл цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр гэх мэт бичиг баримтыг бэлэн болгосон байх шаардлагатай. Энэ бичиг баримт байснаар судалгаанд хамрагдах боломж бүрдэх юм.

 

-Судалгаанд хамрагдсаны дараа өрхийн амьжиргааны түвшингээ хэрхэн мэдэх вэ? Нэгдсэн дүн хэзээ гарах вэ?

 

-Долдугаар сарын нэгэн гэхэд нийт 600 мянган өрхийн оноо бодогдож дуусна.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • zochin (66.181.184.55)
    ter komputer dr chn xvn shiwxiim bishv ediin zasag xvnd bgaa bl ter xvvxdiin mongoo bvvr ogoxoo boliwol taariishd xoeriin xoornd ogjogo ner zvvx gd yaxwdee
    2017 оны 04 сарын 02 | Хариулах
  • багш (202.21.118.70)
    Олон улсад өрхийн амьжиргааны түвшин тодорхойлдог 6 арга байдаг гэсэн. Категорын аргаар, орлогоор нь, орлогыг орлуулан тооцох аргачлалаар г.м. Манайх улс оронд орлогыг орлуулан тооцох аргачлал нь тохиромжтой гэж үздэг юм байна лээ. Өөрөөр хэлбэл хэрэглээгээр нь.
    2017 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (139.5.217.238)
    eserguucej bn nowshuud songuulidaa l beldej bn nadad mashin bii gehdee yawdaggui ail yim chini zuragt bgaa hurgugchgui bol mongol hun chini mahaa yaj hadgalahiin te deer ue shig agaar tsewer bol bortsolchih yumsan ugaalgiin mashin bgaa 12 jiliin umnu awsan ewderheer ni uuuruu uhjiigaad ajiluulchidiin olnii jishigeer bairand orsoon huu bol baga gehdee 15 honool mungunii porivloom 52 nasandaa altan hurim bish bairnii lizing baragduulsanii nair hiihiim bgaan kkkk bodit amidral iim bn deer ni minii ard 4 am 4n hunii huwtsas hunar ai huurhii
    2017 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.42.162)
    Хүүхдийн мөнгийг бүр болих хэрэгтэй
    2017 оны 04 сарын 02 | Хариулах
    • bi
      Uuchlaarai uurt chini iluuddeg bol busdad ni dutdagiim
      2017 оны 04 сарын 02
    • Zochin
      Chamd heregui ch xeregtei xunden xeregtei za
      2017 оны 04 сарын 02
  • Huhu (112.72.11.116)
    4.5 terbum ch geh shig arai ih mongo vv gvi yu oorsdoo l ideh bhdaaa ys yman deeree 100say bhad l hamgalttai shdee arai l ih mongo tolowloh ymaaa naad mongoo hvvhdvvddee ogooch hvvhdiin mongo awah hvseltei hvn ih l bn shdeee ar irgediigee arai l shulj amidraj bn aaa
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • zochin (202.70.46.225)
    Am bvl 6 ajil hiideg ni 1 awdag tsalin ni dongoj 500000 togrog deer 2 hvvhdiin l mongo awna tm bhad bolomjiin orlogotoi ail gj boldog yumuu
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • unshigch (202.70.46.215)
    Neg talaaraa orhiin orlogo amjirgaanii tvwshing medeh nogoo talaaraa songuuliin sudalgaa ym shig haragdaj bna hariu ni hurdan garah bolomjgvi ymuu
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.11.107)
    Ээ тэгээд долоон сараас нааш хүүхдийн мөнгө орох эсэх нь шийдэгдэхгүй юм уу. Еооое бүтэн жил болох нь бна шд. Жил дараалаад төрсөн хоер хүүхэдтэй ээжид сар бүр энэ нэг хүүхдийн мөнгө нь л сэтгэлийн дэм болох юм бгаамшд. Ядаж юмны үнэ өсөөд сүүлийн гурван жил хэмнэлтийг дахин хэмнээд одоо өрнөөс өрний хооронд л явжышдээ.
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Хүүхдээ хүүхдээ өөрөө тэжээ.сэтгэлийн дэм ч гэх шиг.хүний төлөө хүүхэд гаргаа юу
      2017 оны 04 сарын 01
  • Зочин (137.224.252.13)
    Орлогыг орлуулан тооцох гэдгийг Англиар яг юу гэдэг вэ? нэршил уг нь байгаа даа. HH income substitution method гэх үү?
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (137.224.252.13)
    Өмнөх судалгаануудын үр дүн эсвэл ядаж тоон мэдээг нь олон нийтэд нээлттэй болгож болохгүй юм уу? Мөн компьютерийн программ л гээд байх юм тэрийг чинь хүн хийдэг учраас алдаа гарах магадлал байсаар л байгаа. Тиймээс уг нь тийм арга ч юм уу судалгааны аргын нэрийг нь дурдвал уг нь ойлгомжтой байх.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.4.248.67)
    Өрхийн орлогоо тодорхойлоод түүнээсээ тухайн өрхийн нэг хүнд оногдох орлогыг нь тодорхойлсны үндсэн дээр халамжид хамруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ээж аав нь боломжийн цалинтай ч олон хүүхэдтэй айлууд халамжийн бодлогоны гадуур үлдэх болно.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • zochin
      Tiim shv.vvnig sn narin vzex xeregt.
      2017 оны 03 сарын 31
  • Зочин (66.181.187.165)
    Түрүүчийн судалгаа зарим аймгууд дээр маш сайн хийгдсэн.
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.216.63)
    za tegeed computer shiideed bhan de
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    9 цаг 48 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    12 цаг 22 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    12 цаг 36 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    13 цаг 27 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    14 цаг 47 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    15 цаг 14 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    15 цаг 31 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    15 цаг 59 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    16 цаг 3 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    17 цаг 32 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    17 цаг 42 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    17 цаг 54 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    18 цаг 50 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    18 цаг 56 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    19 цаг 12 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    20 цаг 48 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    21 цаг 45 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК