ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн шүүх хурал ийнхүү удааширч байгаа шалтгаан нь олон хавтаст хэрэг болон эдийн засгийн холбогдолтой нотлох баримтуудыг шинжлэх шаардлагатай тул ийнхүү цаг хугацаа ороод байгаа аж.
Өчигдөр гэхэд бичгийн нотлох баримтуудаа шинжилж дууссан байна. Яг одоогийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд цахилгаан тасарсан боловч шүүх хурал үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл хуралдааны танхимын проткол бичлэг хэлбэрээр үлдэхгүй гэсэн үг юм. Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням үндэслэлгүй хорьж, хүчээр хэрэг хүлээлгэх гээд байгаа талаар онцолсон. Учир нь хэргийн хохирогч гэх Тавантолгой компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Уянга гэх эмэгтэй өмнө нь Тавантолгой хохироогүй.
Хэрэв шүүхээр хохирсон нь тогтоогдвол хохирогчийн нэхэмжлэгчээр оролцоно хэмээн мэдүүлж байжээ. Тэгвэл АТГ-ын удаа дарааллан хохирогчийн нэхэмжлэгчээ томил гэсэн шаардлагын дагуу энэ удаагийн шүүх хуралд Тавантолгой компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Уянга хохирогчоор оролцож байна.
Сэтгэгдэл (1)