2017 оны 03 дугаар сарын 30-ны Пүрэв гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 315 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 5 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 1, явган зорчигч мөргөсөн 2, мөргөлдсөн 7 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн.
Тухайлбал, БЗД-ийн нутаг “Зүүн хүрээ” хотхоны хойд замд H.Avante XD маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 6 настай Ц-г мөргөж гэмтээсэн. Ц нь эцэг, эхийн хамт явж байсан байна. Тухайн осолд Хэрэг бүртгэх тасгаас шалтгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 36 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилав.